Захирлын мэндчилгээ



Эрхэм зочин таньд энэ өдрийн мэнд хүргэе.


Манай компани нь хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаад 19 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын томоохон худалдааны төвүүд, нэрийн бараа болон жижиглэнгийн супер маркет, хөдөө орон нутагийн худалдааны төвүүдтэй хамтарч ажиллаж , тэдний итгэлтэй нийлүүлэгч байгууллага болж чадсан билээ . Одоогоор 100 гаруй ажиллагсадтай, MNS 2488-98, MNS 4578-98 стандартын шаардлагыг хангасан БАМБУУШ брэндийн жигнэмэл буюу хөөмөл, чанамал, печень, давхраат төрлөөр 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мөн уламжлалт цагаан сарын баярт зориулан гаргадаг “Үлэмжийн чанар батламжит” Бамбууш хэвийн боов нь ард түмний идээний дээж болж чадсан билээ . Бидний эрхэм зорилго болох “Хүнсний салбарын дэлхийн хөгжлийн чиг хандлагыг Монголдоо нэвтрүүлж, ямагт анхдагч нь байх” уриан дор бид европын бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна. Сүүлийн жилүүдэд бид Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай “хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагын нийт 40-гаруй сургуульд бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтарч ажиллаж байна . Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэтгэсэн ерөнхий захирал А.Ганбат

Түүхэн товчоон & Бидний амжилт

Бидний тухай

Бид хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 1993 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхлээд, 1996 онд БАМБУУШ ХХК болсон. Энэхүү хугацаанд үйлдвэрлэлийн техник технологио сайжруулан шинэчилж, бүтээгдэхүүний сав баглаа боодлын өнгө үзэмж , дизайныг сайжруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж ирсэн нь үр дүнгээ өгч байна. Одоо тус үйлдвэр нь эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан 900 мкв талбай бүхий өөрийн эзэмшлийн байранд 100 гаруй ажиллагсадтай 6 –н салбар цехэд 50 гаруй нэр төрлийн талх нарийн боовыг үйлдвэрлэж байна. 2003 оноос эхлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үе шаттайгаар хийж, сав баглаа боодлыг шинэчлэн ажиллаж байна. Манай үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдхүүнийг Улаанбаатар хотын нэрийн барааны дэлгүүрүүд Скай, Номин, Миний дэлгүүр,Боса зэрэг супермаркетуудуудын сүлжээ болон бусад бөөний худалдааны төвүүдээс гадна Дархан, Эрдэнэт, Булган, Төв аймаг гэх мэт хөдөө орон нутгийн 600 гаруй гэрээт борлуулагчдаар дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. 2007 оноос европ стандартын “Orange Bakery” брэндийн халуун талхыг зах зээлд гаргаснаар хэрэглэгчдийн таашаалд нийцсэн “чанарлаг брэнд” үнэлгээг аваад байна. Түүнчлэн манай хамт олон хүнсний аюулгүй байдлыг хангах, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэх тал дээр хүч тавин анхаарч эх орныхоо эрүүл цэвэр түүхий эдээр эрүүл чанарлаг хүнс үйлдвэрлэх судалгаа шинжилгээний ажлаа эхүүлсэн билээ.


Бидний амжилт

Манай хамт олон нь МҮХАҮТанхимаас зохион байгуулдаг ОУ –ын үзэсгэлэнгүүдэд тогтмол амжилттай оролцдог бөгөөд дараахь шагналуудыг авч байсан. • 2000 оны “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага 2004 онд “Техник технологи -2004” ОУ –ын үзэсгэлэнгээс “Дэвшилтэт технологитой байгууллага” –ын шагналын цомыг авч байсан бол • 2008 оны экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгч байгууллага болж “Шилдэг өрсөлдөгч -50” аж ахуй нэгжээр шалгарч байжээ. • 2009 оны “Найдвартай татвар төлөгч” байгууллага ” болж Бамбууш хэвийн боов “Үлэмжийн чанар” батламжит бүтээгдэхүүн болсон. • 2011 онд ХАН УУЛ Дүүргийн “шилдэг ажил олгогч” салбарт тэргүүлэн “Шилдэг байгууллага” хүндэт өргөмжлөлийг хүртсэн байна. • МУ –ын засгийн газар болон МҮХАҮ –ын шалгаруураар 2012 оны “TOP -150” аж ахуй нэгжээр шалгарсан билээ.


Media


УТАС: (976) 344552

ФАКС: (976)345143

ИМАЙЛ ХАЯГ: info@bambuush.mn

ХАЯГ:: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, БАМБУУШ ХХК -ийн байр.


© 2019 - БАМБУУШ ХХК