танд тустай зөвөлгөө

Соёлтлоо боловсорч хүнс эмчилгээний бодисоор баяжсан, эх орны улаан буудайн бүхэл үрээр үйлдвэрлэгдсэн энэхүү зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг таньд зориулан үйлдвэрлэлээ. Та энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглснээр бүдүүн гэдэснийхээ үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоо, цусныхаа найрлагыг хэвийн байлгах боломжтой. Бие махбодийг элдэв илүүдэл хорт бодисоос цэвэрлэхээс гадна, шижин өвчний үед цусан дахь саахарын хэмжээг тогтворжуулна.

Түүнчлэн холестриныг гадагшлуулж судас нарийсах , зүрхний шигдээс, даралтын өөрчлөлт зэрэг зүрх судасны өвчтэй хүний биеийн байдлыг сайжруулж, цусны баяжилтыг идэвхжүүлнэ. Хэт таргалалтаас хамгаалж жингээ барихад туслахаас гадна, төрөл бүрийн хавдар болон чихрийн шижингээс таныг хамгаалахад туслах энэхүү бүтээгдэхүүнийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

найрлага : Бүхэл үрийн гурил, бал бурам, буудайн гурил БГ-115, элсэн чихэр, маргарин,соёолжны бэлдмэл, давс, охь, хүнсний сод,аммоний.

100 гр бүтээгдэхүүний  тэжээллэг чанар эзлэх хувь
 өөх тос 15,80гр 25,90%
нүүрс ус 65,50гр 19.67%
уураг 7,90гр 9.53%
илчлэг 431 ккал 19.41%

 

 

 

 

                                                                               /*  насанд хүрсэн хүний тэжээллэг чанарын хоногийн хэрэгцээ */

нийтлэгдсэн огноо: 2015 оны 9-р сарын 14. Даваа гариг.

Монгол - Төвийг сахих

Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох. Энэ тухай нилээд бодлоо. Санал ч солилцлоо. Судалгаа дүгнэлт ч гаргуулж үзлээ. Энэ асуудлыг нийтээрээ тунгааж хөндөж ярилцах цаг нь ч болжээ.

Монгол хүн бүр л улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бататгах тухай бодож санаж явдаг. Түүнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Манай улсын хувьд төвийг сахих нь дээрхи эрх ашигт яв цав таарна гэж олон хүн үздэг. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байх үед ч, ардын болон ардчилсан хувьсгалын халуун өдрүүдэд ч энэ сэдэв яригдаж л байсан.

Төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр үндсэн хоёр төрөлд хувааж үзэх хандлага тогтжээ. Энэ статусын ангилал нь тухайн бодлогыг хэрэгжүүлж буй улс орны шийдвэр тунхаглалаас цэвэр хамаардаг. Дайны үед төвийг сахих бодлого гэж бий. Мөн байнга төвийг сахих бодлого гэж бий. Мөн идэвхтэй, идэвхгүй гэж нэрлэх нь ч бий. Дээрхи бодлогын нэр нь агуулгаа тодорхойлдог. Мөн тухайн бодлогын мөн чанар, зарчмыг илэрхийлсэн олон улсын харилцаанд мөрддөг гэрээ, хэлэлцээр ч бий.

Манай улсын хувьд “Монгол Улс нь байнга төвийг сахисан орон” гэж тунхаглаагүй нь үнэн. Гэвч манай гадаад бодлогын утга агуулга, хэлбэр, үйл ажиллагаа нь дурьдсан зарчимд бүрнээ нийцэж иржээ. Мөн бидний баталсан, нэгдэж орсон үндэсний болон олон улсын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь дээрхи бодлоготой зөрчилдөхгүй байгаа нь сайшаалтай. Тэр тусмаа манай улсаас хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээ хэлэлцээрийн утга агуулга, үг үсэгт дээрхи бодлого нарийвчлан тусгалаа олсон байдаг.

нийтлэгдсэн огноо: 2015 оны 9-р сарын 9. Лхагва гариг.

Эмэгтэй баг V байрт оров

Жүдо бөхийн багийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө манай бүсгүйчүүд Герман багтай барилдаж, 2:3 онооны харьцаагаар хожигдлоо.Шилдэг 16 багаас манай эмэгтэй баг "D" хэсэгт багтсан бөгөөд Казахстан, БНСУ-ын багуудыг хожиж, хагас шигшээд үлдсэн юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Япон, хүрлийн төлөө Германы багт хожигдон V байрт орлоо.Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд өөрчлөлт орсон юм. +70 кг-ын жинд өмнөх тойргуудад барилдсан Б.Мөнхтуяагийн оронд О.Жавзмаа барилдсан.Герман-Монголын хожлын харьцаа 2:2 болоод байсан. Шийдвэрлэх тав дахь барилдаанд О.Жавзмаа Луисе Малзах нарын хооронд болоход Герман жүдоч өчих мэхээр хожиж, багтаа дэлхийн аваргын хүрэл медиалыг авчирсан юм.Багийн дэлхийн аваргад Японы баг алтан медаль хүртэж, Польш мөнгө, ОХУ, Герман хүрэл медаль авлаа.

нийтлэгдсэн огноо: 2015 оны 9-р сарын 1. Мягмар гариг.

Эрэгтэй жүдочид хүрэл медаль авлаа.

Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдахаар оноолт таарсан. Энэхүү барилдаанд Монголын баг эхний гурван жинд хожил авч, хүрэл медалийн болзол хангасан юм. Манай эрэгтэй баг дэлхийн аваргын багийн анхны медалиа Астанагийн татамигаас авлаа."D" хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны багийг 4-1-ээр илүүрхэн хожлоо.

Хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд -66 кг жинд Д.Төмөрхүлэгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, +90 кг жинд Б.Тэмүүлэнгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар барилдсан билээ.

нийтлэгдсэн огноо: 2015 оны 9-р сарын 8. Мягмар гариг.

УТАС: (976) 344552

ФАКС: (976)345143

ИМАЙЛ ХАЯГ: info@bambuush.mn

ХАЯГ:: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, БАМБУУШ ХХК -ийн байр.


© 2019 - БАМБУУШ ХХК